Ерөнхий танилцуулга

Танилцуулга

 "Кино Гүүр Хөгжлийн Холбоо"-ноос Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран жил бүр зохион байгуулах “ХАРХОРУМ” Олон улсын кино наадмыг танилцуулахдаа таатай байна.

Хархорум кино наадам нь бүс нутгийн хил хязгаарыг давж, Төв Азийн эрч хүчит газар нутгийг өлгий болгон дэлхийн кино уран бүтээлчдийг нэгтгэх зорилгыг өвөртөлсөн билээ.

Бидний алсын хараа бол дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчдийг олон янзын түүх, соёл, кино урлагийн илэрхийллүүдээ энэхүү огтлолцолд нэгтгэхэд уриалан дуудаж, оролцоог нь хангасан, хүчирхэгплатформыг бий болгох явдал юм. Ингэснээр бид дэлхий даяарх уран бүтээлчдийг өөрсдийн түүх, бүтээлээ хуваалцах таатай орон зайг бий болгох зорилт дэвшүүлсэн.

Кино уран бүтээлчдийг дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгынхоо хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, өргөмжлөх, кино урлагаар дамжуулан Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг мөн зорьж байна.

Бид кино урлагт олон улсын стандартыг хэрэгжүүлж, киноны бизнесийг улс орныхоо болон дэлхийн хэмжээнд хөгжүүлэхийн төлөө ажиллана.

Ийнхүү дэлхийн кино урлагийн олон янз байдлыг тэмдэглэнгээ Монголын кино урлагт онцгой анхаарал хандуулснаараа Хархорум кино наадам нь олон соёлыг нэгтгэж, урлагийн шилдэг бүтээлүүд мандаж, дэлхийн кино урлаг цэцэглэн хөгжих үр нөлөө бүхий харилцаа холбоог бий болгохыг хичээж байна.

Наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран сайхны кинонуудыг "Шилдэг уран сайхны кино", сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн баримтат кинонуудыг "Шилдэг баримтат кино"-ны болон “Тухайн жилийн сэдвийн шилдэг агуулгатай кино” гэсэн гурван нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөхийг урьж байна.

Тус наадам нь жил бүр Монголын болон олон улсын шилдэг кино мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, кино урлагийн дээд амжилтыг хамтдаа тэмдэглэх эхлэлийг тавих юм.

Хэзээ

2024 оноос эхлэн уг наадам нь сэдвийн жил бүрийн арваннэгдүгээр сард тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагдана