Archive 2023
"Кино Гүүр Хөгжлийн Холбоо"-ноос Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран жил бүр зохион байгуулах “ХАРХОРУМ” Олон улсын кино наадмыг танилцуулахдаа таатай байна.
Хархорум кино наадам нь бүс нутгийн хил хязгаарыг давж, Төв Азийн эрч хүчит газар нутгийг өлгий болгон дэлхийн кино уран бүтээлчдийг нэгтгэх зорилгыг өвөртөлсөн билээ.
Бидний алсын хараа бол дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчдийг олон янзын түүх, соёл, кино урлагийн илэрхийллүүдээ энэхүү огтлолцолд нэгтгэхэд уриалан дуудаж, оролцоог нь хангасан, хүчирхэгплатформыг бий болгох явдал юм. Ингэснээр бид дэлхий даяарх уран бүтээлчдийг өөрсдийн түүх, бүтээлээ хуваалцах таатай орон зайг бий болгох зорилт дэвшүүлсэн.
Кино уран бүтээлчдийг дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгынхоо хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, өргөмжлөх, кино урлагаар дамжуулан Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг мөн зорьж байна.
Бид кино урлагт олон улсын стандартыг хэрэгжүүлж, киноны бизнесийг улс орныхоо болон дэлхийн хэмжээнд хөгжүүлэхийн төлөө ажиллана.
Ийнхүү дэлхийн кино урлагийн олон янз байдлыг тэмдэглэнгээ Монголын кино урлагт онцгой анхаарал хандуулснаараа Хархорум кино наадам нь олон соёлыг нэгтгэж, урлагийн шилдэг бүтээлүүд мандаж, дэлхийн кино урлаг цэцэглэн хөгжих үр нөлөө бүхий харилцаа холбоог бий болгохыг хичээж байна.
Наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран сайхны кинонуудыг "Шилдэг уран сайхны кино", сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн баримтат кинонуудыг "Шилдэг баримтат кино"-ны болон “Тухайн жилийн сэдвийн шилдэг агуулгатай кино” гэсэн гурван нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөхийг урьж байна.
Тус наадам нь жил бүр Монголын болон олон улсын шилдэг кино мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, кино урлагийн дээд амжилтыг хамтдаа тэмдэглэх эхлэлийг тавих юм.
“Хүний эрхийг киногоор хүүрнэхүй” сургалт
Наадмын хүрээнд залуу кино зохиолч, продюсерүүдэд зориулсан 1 өдрийн сургалт зохион байгуулж 50 кино уран бүтээлийг хамруулна. Сургалтанд хүний эрхийн асуудлыг кино бүтээлд хэрхэн тусган харуулах, түүнтэй холбоотой ямар эрсдэл учирч болох, тэдгээрийг хэрхэн даван туулах, сонирхолтой бодит жишээ, түүхийг хэрхэн сайн зохиол болгох талаар олон улсын кино наадмын шүүгч, хүний эрхийн мэргэжилтнүүд лекц орж, дадлага ажил хийж, санаа солилцоно. Цаашид хүний эрхийн асуудлаар кино хийхээр зорьж буй уран бүтээлчдэд хүний эрхийн болон мэргэжлийн харилцаа холбоогоор туслах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Сургалтанд хүний эрхийн хуульч, Монголын кино урлагийн багш, судлаач нараас гадна Хархорум наадмын шүүгчдийн ахлагч Оскарын 2 удаагийн шагнал найруулагч Малкольм Кларк, Солонгосын алдарт найруулагч Чунг Жи Ян болон хүндэт зочид бусад нар өөрсдийн бодит туршлагад тулгуурласан сургалтуудыг орох юм. Сургалт 2023 оны 12 сарын 09-ний өдөр 08.45 цагт эхэлнэ. Бүртгэлийг www.kharkhorum-iff.com сайт дээр хийнэ. Лавлах зүйл байвал 88106865дугаарт холбогдоорой.
“Киног олон улсын наадамд бэлтгэх нь” мастер класс
Энэ жилийн "Хархорум" олон улсын кино наадмын хүрээнд кино бүтээлээ олон улсын кино наадамд оруулах хүсэлтэй продюсер найруулагчдад зориулсан мастер класс сургалтыг наадмын хүндэт зочид болох “Aзиатиска" кино наадмыг үүсгэн байгуулагч, хөтөлбөрийн захирал, хатагтай Мария Разакамболи, Пучон олон улсын кино наадмын гүйцэтгэх захирал, продюсер хатагтай Эллен Ким нар зохион байгуулна.
"Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь" форум
Форум нь Монгол Улс ардчилсан нийгмийг цогцлоох явцдаа хүний эрхийн асуудалд хэрхэн хандаж буй, мөн хүн төрөлхтний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэгч мэдээллийн технологийн хөгжлийн хурд Монголын дэлгэцийн бүтээл, тэр дундаа кино урлагт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж, кино болон дэлгэцийн аливаа бүтээл туурвих явцдаа киноны уран бүтээлчид хүний эрхийн асуудлыг зөв, эергээр тусгахад оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. Тиймээс дээр дурдсан салбарын төлөөлөгчийг нэгэн дор цуглуулж, иргэний байгууллагууд, иргэдтэй санал солилцоход бүх талын оролцоог хангахыг чармайж байна. Форумаас нийт кино болон контент бүтээгчдэд цаашид хийх уран бүтээлдээ хүний эрхийг зүй зохистой, зөв илэрхийлж сурахад хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалсан уриалга гаргаж түгээнэ. Ингэснээр цаашид Монголын кино урлаг, дэлгэцийн бүтээл, контентуудад хүний эрхийн ахиц дэвшил, зөрчлийг зөв харуулж чаддаг болж, олон улсын тавцанд гарах, амжилтанд хүрэхэд нь тусална. Форум дээр Засгийн газрын болон хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид болон кино наадмын хүндэт зочид илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцоно.

Намайг хөөрхөн болгож харагдуулаарай
Найруулагч: Сё Донг Ил
Хийгдсэн он: 2020
Бүтээгдсэн улс: Өмнөд Солонгос
Хугацаа: 1ц 26 мин

Хүрд
Найруулагч: Номин Лхагвасүрэн
Хийгдсэн он: 2020
Бүтээгдсэн улс: Монгол
Хугацаа: 52 мин

5 мөрөөдөл ба хүлэг
Найруулагч: Вахагн Хачатрян, Арен Малакян
Хийгдсэн он: 2022
Бүтээгдсэн улс: Армен, Гүрж, Швейцар, Дани, Герман
Хугацаа: 1ц 25 мин

Шилжилт
Найруулагч: Жордан Брайон, Моника Вилламизар
Хийгдсэн он: 2023
Бүтээгдсэн улс: АНУ
Хугацаа: 89 мин

The Boys
Найруулагч: Чунг Жи Янг
Хийгдсэн он: 2023
Бүтээгдсэн улс: Өмнөд Солонгос
Хугацаа: 2ц 4мин

Io Capitano
Найруулагч: Маттео Гарроне
Хийгдсэн он: 2023
Бүтээгдсэн улс: Итали
Хугацаа: 2ц 1мин
Monster
Найруулагч: Хироказу Коре-эда
Хийгдсэн он: 2023
Бүтээгдсэн улс: Япон
Хугацаа: 2ц 6мин

Rashomon Hong Kong
Найруулагч: Малколм Кларк
Хийгдсэн он: 2022
Бүтээгдсэн улс: Хонг Конг, Хятад, АНУ
Хугацаа: 1ц 42 мин

Dating Amber
Найруулагч: Дэвид Фреин
Хийгдсэн он: 2020
Бүтээгдсэн улс: Ирланд, Англи
Хугацаа: 1ц 32 мин

Luzzu
Найруулагч: Алекс Камиллери
Хийгдсэн он: 2021
Бүтээгдсэн улс: Мальта
Хугацаа: 1ц 35 мин

Any Day Now
Найруулагч: Хами Рамезан
Хийгдсэн он: 2020
Бүтээгдсэн улс: Финланд
Хугацаа: 1ц 22 мин

Easy Living
Найруулагч: Орсо Миякава, Питер Миякава
Хийгдсэн он: 2019
Бүтээгдсэн улс: Итали
Хугацаа: 1ц 33 мин

Kidnapped
Найруулагч: Марко Беллоккио
Хийгдсэн он: 2023
Бүтээгдсэн улс: Итали, Франц, Герман
Хугацаа: 2ц 14мин

Plan 75
Найруулагч: Чие Хаякава
Хийгдсэн он: 2022
Бүтээгдсэн улс: Япон, Франц, Филлипин, Катар
Хугацаа: 1ц 52мин

Plan 75
Найруулагч: Аманда Нелл Ю
Хийгдсэн он: 2023
Бүтээгдсэн улс: Malaysia, Taiwan, Singapore, France, Germany, Netherlands, Indonesia, Qatar
Хугацаа: 1ц 52мин